УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА “ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-1” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-2” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
  • Гадаад мэдээ
  • Европын Төв банк мөнгөний бодлогодоо үе шаттайгаар тохиргоо хийнэ

Европын Төв банк мөнгөний бодлогодоо үе шаттайгаар тохиргоо хийнэ

2022/02/08

Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард "үе шаттайгаар" мөнгөний бодлогодоо тохиргоо хийнэ гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Европын Төв банк 2022 оны эцсээр бодлогын хүүгээ өсгөх дохио өгсөн юм. Түүнчлэн гуравдугаар сард хийх хурлаараа урт хугацаанд үргэлжилж буй бонд худалдан авалтаа бууруулах талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Евро бүсэд инфляц 5.1 хувь хүрч эрчимжээд байгаа юм. Хэдий тийм боловч бодлогын хүүг чангаруулж эхлэхээс өмнө бүрдэх шаардлагатай гурван нөхцөл байгааг Кристин Лагард онцоллоо.

Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Бид бонд худалдан авах хөтөлбөрөө дуусгахаас өмнө бодлогын хүүгээ өсгөхгүй. Түүнчлэн Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж эхлэхэд бүрдэх шаардлагатай гурван нөхцөл байгаа. Хэтэрхий эрт бодлогын хүүг өсгөхгүй байхад эдгээр гурван нөхцөл нөлөөлж байна. Эцэст нь хэлэхэд бид үе шаттайгаар мөнгөний бодлогодоо тохиргоо хийх болно” гэж мэдэгдэв.

Үндсэн цэс