БНСУ-ЫН НИЙСЛЭЛ СӨҮЛ ХОТНОО БОЛСОН “2026 СОЛОНГОСЫН БИЗНЕС ЭКСПО ГАНСО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО “УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Гадаад мэдээ
  • SXCoal: АНУ БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээр тэргүүлж эхэллээ

SXCoal: АНУ БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээр тэргүүлж эхэллээ

2021/05/21

SXCoal: АНУ БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээр тэргүүлж эхэллээ

Дөрөвдүгээр сард Монголоос БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ эрс буурснаар АНУ түүхэнд анх удаа нийлүүлэлтээр тэргүүлсэн талаар “SXCoal” мэдээллээ. БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 27.9 хувийг АНУ бүрдүүлжээ.

Монголд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын тал хилийн боомтууд дахь хяналт, шалгалтыг чангатгасан юм. Ингэснээр Монгол Улсын коксжих нүүрсний экспорт огцом буураад байна.

Дөрөвдүгээр сард АНУ БНХАУ-д 970 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь сарын өмнөхөөс 46.9 хувиар, өмнөх оны мөн үеэс бараг 10 дахин өссөн дүн болжээ. Харин Монгол Улс нийлүүлэлтээр дөрөвдүгээр байрт бичигдсэн байна. Өнгөрсөн сард 620 мянган тонн коксжих нүүрс гаргасан нь өмнөх сараас 71.5 хувиар буурсан үзүүлэлт болсон юм.

Тавдугаар сарын 19-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 122 автомашин нэвтэрсэн байна. Энэ нь дөрөвдүгээр сарын дүнгээс өссөн үзүүлэлт ч цар тахлын өмнөх үеэс бага хэвээр байгаа юм.

Үнийн хувьд Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1460 юань байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69.8 хувиар өссөн дүн болов. Харин угаасан коксжих нүүрсний үнэ 65 хувиар өсөж, 1700 юань болжээ.

Үндсэн цэс