• Дотоод мэдээ
  • Шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан үзүүлэлт гарчээ

Шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан үзүүлэлт гарчээ

2021/11/25

Шинэ орон сууцны үнэ 1 м.кв нь 2.77 сая болж, өмнөх сараас бага зэрэг буурав

Орон сууцны үнийн ерөнхий индекс аравдугаар сарын байдлаар 1.416 нэгж хүрч, өмнөх сараас найм орчим хувиар өссөн байна. Үүнд шинэ болон хуучин орон сууцны үнийн индекс өссөн нь нөлөөлж байна.

Тухайлбал: дээрх индексүүд энэ оны наймдугаар сарын уналтаас хойш огцом өсөж байгаа аж. Нийслэлд захиалга авч буй шинэ орон сууцны үнэ тайлант хугацаанд өмнөх сараас бага зэрэг буурч, нэг метр квадрат нь 2.77 сая төгрөг хүрсэн байна.

Харин өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсжээ. Ойрын хугацаанд орон сууцны үнэ буурахааргүй байна гэж салбарынхан үзэж байна.

Чингэлтэй дүүрэгт дундаж үнэ гурван сая төгрөг болж, өмнөх сараас 4.5 хувиар буурсан нь бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн их унасан үзүүлэлт боллоо. Тус дүүргийн стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлснийг “Тэнхлэг зууч” онцоллоо.

Харин Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт захиалга авч буй шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр дүнтэй буюу нэг метр квадрат нь дунджаар 3.6 сая төгрөгт хэлбэлзэж байна.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс