“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Улаанбаатар хотын худалдааны танхим Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сургалтыг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй амжилттай зохион байгуулсан. Харин үнэ төлбөргүй сургалтын хаалт захирлуудад зориулсан 3 цагийн VIP сургалт 11-р сарын 1-нд зохион байгуулагдах гэж байна.
Сургалтаар:
- Хүний эрхийн тухай ойлголт,
- Компанийн нийгмийн хариуцлага болон бизнес-хүний эрхийн ялгаа,
- Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд,
- Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай ойлголт, үе шатууд гэх мэт чиглэлүүдийн мэдээлэл авч, цаашид хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр компани дээрээ тодорхой арга хэмжээ авч, ажиллагсдадаа энэ талаарх мэдлэг, ойлголт олгож, эерэг хандлага түгээх захирал таныг уг сургалтад хамрагдахыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/12y_GYQQGhTFyP9ccbYqy-ztb3hBff19uaUZk1QvTHTw/edit
ХОЛБОГДОХ УТАС: 7700-3883
ХАЯГ: Улаанбаатар зочид буудал, 2-р давхарт, Сүхбаатар танхим
Холбоотой мэдээлэл