“PackTech Asia Expo-2023” үзэсгэлэнд урьж байна

2023/02/01

       Энэтхэгийн засгийн газар, PHD Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр  2023 оны 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд  Энэтхэгийн Жамму мужийн JDA Land хотод “PackTech Asia Expo-2023” сав баглаа боодлын үзэсгэлэн  зохион байгуулагдана.  Үзэсгэлэнд 

• Сав баглаа боодлын машин, материал, тоног төхөөрөмж

• Кодлох, тэмдэглэгээ хийх шийдэл

• Хүнсний сав баглаа боловсруулах тоног төхөөрөмж

• Атираат хайрцаг үйлдвэрлэх машин

• Цаас, хальс, тугалган цаас зэрэг үйлдвэрлэлийн хэрэглээний материал

• Шошго хэвлэх төхөөрөмж

• Автоматжуулалтын технологи болон дагалдах хэрэгсэл

• Нийлүүлэлтийн сүлжээ, логистикын чиглэлийн 120 гаруй компани оролцох бөгөөд  чанар стандарт, дэвшилтэт технологи, өрсөлдөхүйц үнэ бүхий олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж,  худалдан авагчидтай ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулна.

Үзэсгэлэнд оролцогчдод

• Онгоцны тийзний төлбөрөөс / нисэх тасалбарын хуулбар, нэхэмжлэхийн хуулбарыг үндэслэн /  700 ам.доллар чөлөөлөх боломжтой.

• Зочид буудалд үнэ төлбөргүй байрлана.

• “PackTech Asia Expo-2023” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнд оролцоно.

• Нисэх онгоцны буудлаас зочид буудал болон үзэсгэлэнгийн талбай хүртэл үнэ төлбөргүй тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Жич: Үзэсгэлэнд  худалдан авагчаар оролцох хүсэлтэй хүмүүс өргөдлийн маягтаа хавсаргасан форматаар ирүүлэх шаардлагатай. PHDCCI шалгалтын хороо нь өргөдлийн маягтад өгөгдсөн мэдээллийн дагуу худалдан авагчдыг сонгох болон татгалзах эрхтэй. Сонгосон худалдан авагчийн бүртгэлийн хураамж 150 ам.доллар бөгөөд төлбөрийг сонгон шалгаруулалтын дараа төлөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд  дарна уу.

Асууж тодруулах зүйл байвал УБХТ-тай холбогдоорой. 

Холбоо барих хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Лагшан төв, 3а1 тоот, 

Утас: 7700-3883

 

 

 

Үндсэн цэс