"НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ" СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА УРИАЛГА БНСУ-ЫН НИЙСЛЭЛ СӨҮЛ ХОТНОО БОЛСОН “2026 СОЛОНГОСЫН БИЗНЕС ЭКСПО ГАНСО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО “УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО
  • Гадаад мэдээ
  • “Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ-ыг эдийн засгийн уналтад орохгүй гэж үзэж байна

“Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ-ыг эдийн засгийн уналтад орохгүй гэж үзэж байна

2022/11/21

Инфляц болон бодлогын хүүгийн өсөлт хоорондын эгзэгтэй нөхцөл байдал ирэх оны турш хадгалагдах ч ам.долларын ханшийн өсөлт үргэлжилнэ гэж “Goldman Sachs” банкны стратегичид үзэж байна.

Эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээл уналтыг тэсвэрлэж, бусад улсын Төв банкнууд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх эрчтэй зэрэгцэхийг хичээж буй үед ам.долларын ханш цаашид улам чангарах орон зай байна хэмээн тэд дүгнэжээ. “Одоогоос эхлэн ам.долларын өсөх хөдөлгөөн энэ оныг бодвол илүү савлагаатай, тогтмол бус байх хүлээлттэй байна” гэсэн байна.

Төв банкнаас бодлогын хүүгээ дөрвөн удаа 75 суурь нэгжээр өсгөснийхөө дараа ч дахин өсгөх дохио өгсөөр байсан нь ам.долларын ханшийг энэ онд есөн хувиар чангарахад нөлөөлжээ. 

“Goldman Sachs” банкны шинжээчид АНУ-ыг эдийн засгийн уналтад орохгүй гэж тооцоолж байгаа юм. Тодруулбал: дараагийн 12 сард уналт нүүрлэх магадлал 35 хувь гэж тооцоолсон ч бусад улс  дахь эдийн засгийн уналт, санхүүгийн тогтвортой байдалд нүүрлэх эрсдэл нь ам.долларын ханшийг улам чангаруулж магадгүй гэж үзжээ.

Эх сурвалж: Bloomberg 

Үндсэн цэс