• Гадаад мэдээ
  • БНХАУ НЭМЭЛТЭЭР $21 ТЭРБУМЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

БНХАУ НЭМЭЛТЭЭР $21 ТЭРБУМЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

2022/05/24

БНХАУ бизнесүүдээ дэмжихээр нэмэлтээр 21 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Үүнд компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна суудлын автомашин худалдан авах татварыг есөн тэрбум ам.доллароор бууруулах арга хэмжээ багтаж байна. Энэ удаагийн татварын хөнгөлөлт БНХАУ-ын 2021 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1 хувьтай тэнцэхээр байгаа аж.

Бээжин энэ онд нийт 2.6 их наяд юаньтай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ нь 2020 онд буюу цар тахлын үеэр БНХАУ-ын Засгийн газрын үзүүлсэн хөнгөлөлтийг давсан дүн болж байна.

Эх сурвалж: Bloomberg.mn

Үндсэн цэс