• Дотоод мэдээ
  • Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

2021/03/29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн.

Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс аль болох гал алдахгүйн тулд, улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаныхан ийм амаргүй цаг үед бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой, саналыг сонсож байгаад талархал илэрхийлж, уриалгыг бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Та бүхэн энэ цар тахлын үед төрөлх хотоо, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгаалахын тулд уриалгад нэгдэж, хичээж ажиллахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч иргэддээ уриалгыг хүргэж, шаардлагаа тавьж ажиллаарай. Улаан түвшин рүү орохгүйн төлөө хотоороо хичээе. Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө үлдэж байгаа өдрүүдэд эрчимтэй, сайн ажиллая" хэмээсэн юм хэмээн НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв 

Холбоотой мэдээлэл
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
Үндсэн цэс