• Дотоод мэдээ
  • МОНГОЛБАНК: 2022 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 3.7-8 ХУВИЙН ХООРОНД ГАРАХ ТӨЛӨВТЭЙ

МОНГОЛБАНК: 2022 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 3.7-8 ХУВИЙН ХООРОНД ГАРАХ ТӨЛӨВТЭЙ

2021/10/06

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлт 3.7-8 хувийн хооронд гарна гэж үзсэн байна.

 

Эдийн засгийн өсөлтийг уул уурхайн бус салбарын өсөлт хангахаар байгаа юм. Ирэх онд “Оюу Толгой” төслийн зэсийн баяжмал, түүний алтны агууламж буурах хүлээлттэй байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл буурахад нөлөөлнө гэж үзсэн байна.

Харин бусад салбарын хувьд уналтаас эргэн сэргэж, хэвийн түвшиндээ хүрэх, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дотоод эрэлт сэргэж, уул уурхайн бус салбар эрчимжинэ гэж үзжээ.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэх хүлээлттэй байна.

Цар тахлын үед Сангийн яам болон Монголбанкнаас төсөв, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн юм. Цар тахлын хямралын үед буюу 2020 онд төсвийн бодлогын төлөв 9.1 хувиар суларсан байна. Харин 2022 онд 3.6 хувиар чангарах төлөвтэй байгааг Монголбанк мэдээллээ.

Төсвийн төлөв суларсантай холбоотойгоор Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2020 онд 27.9 их наяд төгрөг болсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 2021 онд 61.3 хувь байхаар тооцоолжээ. Харин 2022 онд 55.5 хувь байхаар Төсвийн тодотголд тусгасан байна.

Эх сурвалж:монголбанк

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс