• Дотоод мэдээ
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд санал авах зөвлөлдөх уулзалт боллоо

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд санал авах зөвлөлдөх уулзалт боллоо

2021/09/17

 

УИХ-ын  намрын чуулганаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ ажлын хүрээнд УИХ-ын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компани, аж ахуйн нэгжийн төлөөлөлттэй хуулийн  төслийн талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх Монголын финтек, блокчэйний зөвлөлийн удирдлага, гишүүд уулзалтад оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль яагаад хэрэгтэй вэ?

 Хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол техник, технологийн салбар юм. Технологийн дэвшлүүд ар араасаа гарч хурдацтай хөгжин зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь санхүүгийн инноваци болон үр ашигтай байдлыг үүсгэж цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж буй хэдий ч зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гэмт хэрэгтэн, террористуудад мөнгө угаах эсвэл өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх арга замуудыг бий болгож байдаг.

Эдгээр технологийн дэвшилтэт шийдлүүдийн нэг нь виртуал хөрөнгө юм. Виртуал хөрөнгө нь шинэ технологийн үндсэн дээр үүссэн бөгөөд цаашид ч техник, технологийн хөгжлийг дагаад шинээр санхүүгийн үйлчилгээний тоо ихсэж, түүнийг дагаад гарах эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэх хандлагатай байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад эрчимтэй хөгжиж, тэлж буй тухайн салбар хуультай болж,  аж ахуйн нэгжүүд хууль ёсны, албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн тусгай зөвшөөрөлтэй болно. Мөн Монгол Улсад татвараар болон гаднаас хөрөнгө оруулалт татах үр өгөөжтэй.

Гадны хөрөнгө оруулагчдыг Монголд авчрах, хөрөнгө татах, гадны хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, түүнээс ашиг хүртэх, тухайн компани ашиг олсон хэмжээгээрээ татвар төлөх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, бид олон улсад нэгэнт бий болоод байгаа зах зээл дээр зөв дэд бүтцийг нь нээгээд өгчих юм бол хөрөнгө оруулалт ашгийг олон улсын зах зээл дээрээс хийх гэх мэт олон боломж бий болох юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал, гишүүдээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс