Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сангийн тухай хуульд санал авч байна
Монгол улсын Засгийн газраас "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл", "Хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл"-ийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Иймд бизнес эрхлэгчид та бүхнийг эдгээр хуулийн төслүүдэд оруулах саналаа бидэнд ирүүлэхийг хүсье.
Хуулийн төслүүдийн тухай товч мэдээлэл:
1. Үндэсний баялгийн сан:
Энэ санг газрын хэвлийн баялгийн өгөөжийг одоо болон ирээдүй үеийнхэнд жигд хүртээх механизм бүрдүүлэх зорилгоор байгуулах ба Үндэсний баялгийн сан нь дотроо "Ирээдүйн өв сан", "Хөгжлийн сан" гэсэн хоёр дэд сантай байх болно.
2. Хөгжлийн сан:
"Хөгжлийн сан" нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлж, дотоодын төсөлд санхүүгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийг арвижуулах зорилгоор байгуулагдах юм.
Иймд Та бүхэн ЭНД дарж эдгээр сангийн тухай хуулийн төслийг татан авч дараах хаягаар бидэнд саналаа ирүүлнэ үү.
Э-шуудан: info@ubchamber.mn
Утас: 7700-3883