УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА “ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
  • Танхимын мэдээ
  • УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

2024/11/21

Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Д.Ончинсүрэн, Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар энэ 11-р сарын 19-нд Industrial Bank of Korea-н /Солонгосын Аж үйлдвэрийн банк/ Глобал Бизнесийн хэлтсийн Ерөнхий Менежерийн Орлогч David Ihnsig Sung-тай уулзлаа.

Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотын худалдааны танхим болон танхимын гишүүн байгууллагуудтай Industrial Bank of Korea цаашид хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг ярилцаж Монгол-БНСУ-ын хооронд байгуулагдах чөлөөт худалдааны хэлэлцээрт Монголын компаниудыг бэлдэх, Монголын компаниудад хөрөнгө оруулалт хийх, хоёр орны компаниудыг холбож өгөх, хамтран ажиллах боломжийг бий болгохоор тохиролцлоо.  

Солонгосын аж үйлдвэрийн банк нь 1961 онд байгуулагдсан бөгөөд 14000 орчим ажилчинтай, улсдаа 700 орчим, гадаадын 13 улсад 60 салбартай, Солонгосын Засгийн газар дийлэнх буюу 59.5 хувийн хувьцааг эзэмшдэг томоохон банк юм.

Тус банк нь жижиг, дунд бизнесийг дэмждэг БНСУ-ын хамгийн том банкуудын нэг бөгөөд энэ хүрээндээ старт-ап компаниуд, ЖДҮ эрхлэгчдэд зээл олгох, бизнесийн бүх төрлийн зөвлөгөө өгөх инкубатор төв ажиллуулах, венчур хөрөнгө оруулалт хийдэг.

Тухайлбал, 2023 онд тус банк 230 триллион воны зээл олгосноос гадна санхүүгийн дэмжлэгийн 33.4 хувь буюу 103.5 триллион воныг технологийн салбарын санхүүжилтэд, венчур капиталын хөрөнгө оруулалтад 764.1 тэрбум воны дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн тус банк АНУ, Их Британи, Польш, Япон, Энэтхэг, Вьетнам гэх мэт 13 улсад 60 салбар ажиллуулж тухайн улсуудын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, улс хоорондын бизнесийн харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026/02/28
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ
2026/02/16
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО
2026/02/13
ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/02/09
“2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/02/03
ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/02/02
“АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”
2026/02/02
“ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2025/12/26
Үндсэн цэс