АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА “УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА НЗД БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА "НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • Танхимын мэдээ
  • “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2024/11/01

БНСУ-ын ЭСЯ-ны санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ хамтран 10-р сарын 30-нд “Солонгос-Монголын бизнес эрхлэгчдийн анхдугаар бизнес форум” зохион байгууллаа.

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Д.Ончинсүрэн нар форумыг нээсэн юм.

Форумд Монголын талаас Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Д.Ончинсүрэн, УБХТ-ын Удирдах зөвлөл "Премиум нексус" ХК, "Шоппи" ХХК, "Фрий фүүд" ХХК болон гишүүн компаниуд оролцов.

Солонгосын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Юүн Жи Хён, Котра Улаанбаатар дахь салбарын дарга Чэ Син Ван, Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Пак Мин Гю ба салбар тус бүрийн Төлөөлөгчийн газруудын суурин төлөөлөгчид, мөн Солонгосын аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Бизнес форумын үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ Хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөн БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Юүн Жи Хён, Котра, Industrial Bank of Korea-ийн Монгол дахь төлөөлөгч нар илтгэл тавив.

Аж ахуйн нэгжүүд хоёр орны хооронд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд болох гааль, тээвэр, виз гэх мэт худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх зэрэг холбогдох бүх асуудлаар, шинэ санал санаачилга дэвшүүлж, хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, хэлэлцсэн үр дүнтэй форум болж өндөрлөлөө.

Ийнхүү Улаанбаатар хотын худалдааны танхим Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ-тай цаашид байнга хамтран ажиллаж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, хамтарч ажиллах ажлуудын эхлэлийг амжилттай тавьж байна.

Холбоотой мэдээлэл
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026/06/25
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
“ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026/06/23
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/06/17
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/09
ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/03
“УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/03
НЗД БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/06/02
Үндсэн цэс