УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • "Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сургалт боллоо

"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сургалт боллоо

2023/09/08

Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сургалтыг Улаанбаатар Хотын Худалдааны Танхим 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалт нь “Бизнес ба Хүний эрх Азийн хөтөлбөр”-ийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн чадавхийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлдэг талаарх мэдлэг, мэдээллийг түгээх зорилгоор тогтмол зохион байгуулах болно.    

Сургалтаар:

  • Хүний эрхийн тухай ойлголт,
  • Компанийн нийгмийн хариуцлага болон бизнес – хүний эрхийн ялгаа,
  • Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд,
  • Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай ойлголт, үе шатууд гэх мэт чиглэлүүдээр оролцогчдод мэдлэг олгосон үр дүнтэй сургалт болсон бөгөөд сургалтын үеэр сорил, асуулт хариулт, дасгал ажлууд гээд сонирхолтой, хөгжөөнтэй, мэдлэг, эргэцүүлэл, туршлага солилцсон чухал сургалт боллоо гэж суралцагчид дүгнэлээ.

Мөн цаашид хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр компани дээрээ тодорхой арга хэмжээ авч, ажиллагсаддаа энэ талаарх мэдлэг, ойлголт олгож, эерэг хандлага түгээхийг эрмэлзэх болно хэмээсэн юм.

Цаашид уг сургалтад хамрагдах бол манай гишүүнчлэлийн мэргэжилтэнтэй (Утас: 77003883холбогдохыг урьж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн "Бизнес ба хүний эрх" төслийн хамт олонд гүн талархал илэрхийлье. 

 

Холбоотой мэдээлэл
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026/06/25
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
“ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026/06/23
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/06/17
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/09
ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/03
Үндсэн цэс