Агуулах хөрөнгө хадгалуулах гэрээ

АГУУЛАХАД  ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ

 

 ____ оны __ дүгээр  сарын __-ны өдөр                                                                                 Улаанбаатар хот

Энэхүү АГУУЛАХАД ХӨРӨНГӨ ХАДГАЛАХ ГЭРЭЭ (цаашид “Гэрээ” гэнэ)-г нэг талаас  Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан __________________ ХХК (Улсын бүртгэлийн дугаар  ___________________) (цаашид “Хадгалагч гэнэ) түүнийг төлөөлж ________________________________________________, нөгөө талаас _____________________________ (цаашид Хадгалуулагч гэнэ) (цаашид хамтад нь “Талууд”, тус тусад нь “Тал” гэнэ) нар Монгол Улсын Иргэний хуулийн 428 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг  удирдлага болгон дараах нөхцлийг харилцан тохиролцон байгуулав.

 

Нэг. Нийтлэг заалт

 

  1. Хадгалуулагч нь гэрээний хавсралт 1-т заасан эд хөрөнгийг  Хадгалагчид хүлээлгэн өгөх бөгөөд Хадгалагч нь чанарын шаардлага хангасан агуулахад тус барааг хадгалах, Хадгалуулагч нь үнэ хөлсийг төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна.
  2. Энэхүү гэрээнд зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
  3. Энэхүү гэрээ нь ____ оны __ дүгээр сарын __-ны өдрөөс ___ оны __ дүгээр сарын __-ны өдөр хүртэл ____ сарын/жилийн хугацаатай байна.
  4. Эд хөрөнгийн товч тодорхойлолт : _____________________________ (цаашид “Бараа материал” гэнэ).
  5. Эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт: _________________________________________________________________.
  6. Эд хөрөнгийн зарласан үнэ:________________________________________.
  7. Хадгалах газарын хаяг: ___________________________________________.
  8. Хадгалах нөхцөл: Дулааны хэмжээ ___  чийглэг ____ хувь.
  9. Хадгалуулагч эд хөрөнгөө  хадгалах газар хүлээлгэн өгөх хугацаа: _____ оны ____ сарын _______-ны өдөр.
  10. Хадгалуулагчийн төлөөлөгч эд хөрөнгө хадгалах цэгт очих цаг: ___________.
  11. Хадгалуулагч  хадгалуулсан эд хөрөнгөө буцаан авах хугацаа ____ оны __ сарын ___-ны өдөр.

 

Хоёр.  Эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авах,

хадгалах, буцаан өгөх журам

 

  1. Хадгалуулагч, хадгалуулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  __________/нотлох баримт бичгийн нэр/-ийг үзүүлсэн тохиолдолд Хадгалагч гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээн авна.
  2. Эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авах, буцаан өгөх үед ачих, буулгахад хадгалагч нь ________________________________________үүрэг гүйцэтгэнэ. Хадгалуулагч нь ___________________________________үүрэг хүлээнэ.
  3. Хадгалагч эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авмагц Хадгалуулагчид  агуулахын баримт олгоно. Агуулахын баримтад (олгосон огноо, бүртгэлийн дугаар, гэрээний талуудын нэр хаяг, эд хөрөнгийг хадгалах газар , хадгалах эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт, хадгалалтын хөлс, бусад зайлшгүй  зардлын хэмжээ, гэрээний хугацаа, Хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг) шаардлагатай зүйлийг заавал тусгана.
  4. Хадгалуулагч агуулахын  баримт бичгийн үндсэн дээр эд хөрөнгөө буцаан авах бөгөөд  Хадгалагч энэ баримтыг үндэслэн хадгалсан эд хөрөнгийг буцаан  өгнө.
  5. Хадгалуулагч хүсвэл эд хөрөнгө болон  түүний баглаа боодлыг ломбодож  болох бөгөөд энэ тохиолдолд ломбоны  зураг, ломбодсон аргыг бичиж гэрээнд хавсаргана.

 

Гурав. Талуудын эрх, үүрэг

 

  1. Хадгалагч нь чанарын шаардлага хангасан агуулахад бараа материалыг хадгалах стандартын дагуу хадгалах үүрэгтэй. Мөн хадгалалтын дотоод дүрэм, журмын нөхцөлийг сахиж ажиллана.
  2. Хадгалуулагчийн төлөөлөгч эд хөрөнгөө үзэж, хянахын  тулд хадгалсан газарт орох, бараагаа буцаан авах боломжоор хангах үүргийг  хадгалагч нь хүлээнэ.
  3. Хадгалагчид шилжүүлж байгаа бараа материал шилжүүлэлтийн үеийн гадаад үзлэгээр гэмтсэн, эсхүл иж бүрдэл дутуу болох нь мэдэгдэж байвал Хадгалагч Хадгалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс Хадгалуулагчид учирсан хохирлыг Хадгалагч нь нөхөн төлөх үүрэгтэй.
  4. Эд хөрөнгийг хадгалж байх  үед талуудын аль нэг нь эд хөрөнгө, түүний баглаа боодол, ломбо эвдэрч гэмтсэн, эсвэл үгүй болсныг  илрүүлбэл  энэ тухай  нөгөө талдаа нэн даруй  мэдэгдэх үүрэгтэй. Бараа үгүй болсон үед хоёр тал хамтран акт үйлдэж  үгүй болсон  эд хөрөнгө, түүний үнийг тогтоон тодорхойлно. Хадгалагч эд хөрөнгө үгүй болсон тухай акт бичигдсэн өдрөөс хойш ___хоногийн дотор уг үгүй болсноос болж учирсан хохирол,  түүний дотор олох  ёстой байсан орлогыг Хадгалуулагчид  төлж өгнө.
  5. Хадгалагч эд хөрөнгөнд  ямар нэгэн гаж буруу /эвгүй үнэр, радио идэвхийн нөлөөлөл г.м/ байдал байгааг  илрүүлбэл энэ тухай  хадгалуулагчид  нэн даруй мэдэгдэх үүрэгтэй  бөгөөд мэдэгдсэн  тухай баримтыг  өөртөө авч үлдэнэ. Хэрэв шаардаж  байгаа  нөхцөлд  дээрхи  мэдэгдлийг  хүлээн авснаас хойш _____ хоногийн дотор уг эд хөрөнгийг хадгалсан газраас зайлуулах  үүрэг хүлээнэ. Энэ нөхцөлийг Хадгалуулагч биелүүлэхгүй тохиолдолд Хадгалагч дангаар уг эд хөрөнгийг хадгалсан газраас зайлуулж , энэ тухайгаа Хадгалуулагчид  мэдэгдэх  эрхтэй. Ийм тохиолдолд  гэрээ хүчингүй болсонд тооцогдох бөгөөд  хадгалагч барааны бүрэн бус байдлын төлөө хариуцлага хүлээхгүй.
  6. Хэрэв хууль хяналтын болон захиргааны байгууллагаас хадгалалтад байгаа эд хөрөнгийн баглаа, лац ломбо тогтоосон журам зөрчиж байгаатай холбогдуулан үзлэг, шалгалт хийх шаардлага тавибал, Хадгалагч энэ тухай Хадгалуулагчид  нэн даруй мэдэгдэнэ.

 

 

Дөрөв. Тооцоо хийх журам

 

  1. Хадгалуулагч нь эд хөрөнгийг хадгалуулсны  хөлсөнд  хадгалагчид ____________ (_________________) төгрөгийн төлнө.
  2. Төлөх хугацаа : ___оны ___ дүгээр сарын ___-ны өдөр
  3. Төлбөр төлөх хэлбэр: Хадгалагчийн ________________ банкны ________________ тоот дансанд шилжүүлнэ.
  4. Энэ гэрээний 4.2-т заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан  тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй  төлбөрийн үнийн дүнгийн ____хувьтай  тэнцэх алданги төлнө. /хоногт тооцох алдангийн хэмжээ 0,5 хувиас хэтрэхгүй байна/.
  5. Хадгалуулагч  гэрээгээр тохирсон хугацаанд эд хөрөнгөө буцаан авах үед Хадгалагчийн  буруугаас  эд хөрөнгөө авч чадаагүй хугацаа хожимдсон бол учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Тав. Бусад нөхцөл

 

  1. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй  хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж бараа материал үгүй болсон буюу чанар нь дордсон  тохиолдолд Хадгалагч  уг хохирлыг  төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
  2. Хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар  болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй  бол бараа материал хадгалуулахаар  шилжүүлсэн  өдрөөс  эхлэн гурван сарын дотор Хадгалагч  эд хөрөнгөө буцаан авахыг хадгалуулагчаас шаардах  эрхгүй.
  3. Хадгалалтын хугацаа дуусгавар бослны дараа агуулахын бичиг  баримт  эзэмшигч буюу Хадгалуулагч нь  бараа материалыг агуулахаас  гаргах арга хэмжээ авахгүй  бол Хадгалагч  түүнд 14 хоногийн  нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд  эд хөрөнгийг  буцаан авахгүй бол  Хадгалагч түүнийг худалдах эрхтэй.
  4. Дээрхи эд хөрөнгийг худалдсанаас  олсон  орлогоос  хадгалалтын  явцад  гарсан зайлшгүй  зардал, хөлсийг  хасаж, үлдсэн  хэсгийг Хадгалуулагчид  шилжүүлнэ.
  5. Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитраар эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд маргааныг 3 арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлүүлнэ.
  6. Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
  7. Талууд Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
  8. Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
  9. Учруулсан хохирлыг арилгахтай холбогдсон асуудлаар 2 тал харилцан тохиролцож хууль, тогтоомжид заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

Зургаа. Талууд

 

 

Хадгалагч:                                                    Хадгалуулагч :

 

 

Хаяг:__________________________           Хаяг:_______________________

______________________________            ___________________________

______________________________            ___________________________

Утас:                                                               Утас:

 

 

Гарын үсэг:____________________                        Гарын үсэг:_________________

 

 

 

\Тамга тэмдэг\                                                            \Тамга тэмдэг\