Гишүүнчлэл

УБХТ-ын гишүүн болохын ач холбогдол

  • УБХТ нь гишүүд болон нийслэлийн бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөн, нийслэлийн засаг захиргааны байгууллагуудтай харилцдаг бөгөөд гишүүн болсноор бизнес эрхэлэхэд тулгарч буй аливаа асуудлуудыг төр засгийн хэмжээнд нэгдсэн байдлаар хүргэн бизнесийн таатай орчин үүсгэх бодлого шийдвэрт хувь нэмрээ оруулах;
  • Танхимаас зохион байгуулах гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх;
  • Танхимын гадаад улс орны түншүүдтэй хамтран ажиллах, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой;
  • Хүний нөөцийн чадавхийг сайжруулах чадварлаг боловсон хүчнээр хангахад дэмжлэг авах болон мэдээлэл солилцох;
  • Танхимаас бизнесийн боломж олгох тал дээр дэмжлэг хүсэх;
  • Гадаад орны түншүүдтэй ажил хэргийн холбоо тогтооход дэмжлэг авах;
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Танхимын гишүүд бизнесийн чадамжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг авах зэрэг олон боломжууд нээгдэнэ.

Хэнд нээлттэй вэ?

Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг дотоод, гадаадын аль ч аж ахуйн нэгж, байгууллага бизнес эрхэлгчидэд бүрэн нээлттэй.

Хэрхэн гишүүнээр элсэх вэ?

1. Танхимын дүрэмтэй танилцах

2. Компанийн гэрчилгээний хуулбар

3. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар

4. Тус ТББ-д гишүүнээр элсэхийг зөвшөөрсөн ТУЗ-н тогтоолын эх хувилбар

5. Гишүүний хураамж төлөх